Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Түүхийн эздийн өөрсдөө ч мэдэхгүй түүх…

Үдшийн музей

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн “Үдшийн музей” арга хэмжээнд миний бие уригдан бүрэн хэмжээний амьд хөгжмийн тоглолтыг 2022 оны 7 сарын 4-ний өдөр та бүхэндээ толилуулах гэж байна.

ХӨТӨЛБӨР

19:00-19:30 Зочдыг угтах / wine угталт/

19:30-20:20 Чойжин ламын сүм музейг үзэх

20:20-21:00 Хөнгөн зоог, тансаг ундаа

21:00-22:40 Дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолт

23:00-24:00 Үдшийн сүм музейд тухлан саатаж дурсамж бүтээх чөлөөт цаг

Тоглолтонд урилгаар ятгын хатан хаан, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Н.Наранбаатар (Наагий), Б.Алтанжаргал нар оролцоно.

Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн эртний сүмийн увидаст орчинд бидний амьд хөгжмийн тоглолтыг таашааж, анхилуун үнэрт цэцэрлэгт хүрээлэнд тухлан амтат дарс, хөнгөн зоог хүртэж, домогт музейн гайхамшигт сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий, сонороо баясгах боломжтой юм.

Та бүхнийг хүрэлцэн ирж бидэнтэй хамт мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна.

Тасалбарыг 6-р сарын 26 өдрөөс TICKET.mn Цахим Тасалбар 1900-1800

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Вэбсайт: https://www.bayartsetseg.mn/

Холбоо барих утас: 8080 8000, 91111981

Social ID : Bayartsetseg

Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей @choijinlamatemplemuseum

Сайн уу?

Шинэ уран бүтээл, тоглолтын мэдээлэл авахыг хүсвэл энд бүртгүүлээрэй.
error: Уучлаарай, та хандах эрхгүй байна.

Намайг
дагаарай.

Шинэ уран бүтээл, тоглолтын талаарх мэдээлэл авахыг хүсвэл энд бүртгүүлээрэй.

Таныг нууцлалыг чанд хадгалах болно.