Энэхүү цомог нь зургаан дуунаас бүрдсэн. Классик поп стилийн уг цомгийн хөгжмийн зохиолч, найруулагчаар бидний сайн мэдэх гайхамшигтай авьяаслаг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх ажилласан бөгөөд цомогт багтсан бүх дууны ( “Харин ээ” дуунаас бусад) шүлгийг зохиолч Х.Болор-Эрдэнэ бичиж, On&Off продакшн найруулсан билээ.