Өнөөдөр 2022.02.22. Яг одоо 22:22 цаг болж байна.
Олон жилд ховорхон давтагдах энэ өдөр сонсогч та бүхэндээ сэтгэл догдлуулсан шинэ уран бүтээлийнхээ товыг дуулгаж байна.
Өнөөдрөөс яг 23 жилийн өмнө буюу 1999 онд би Old School хамтлагийн найзуудтайгаа САРНАЙ ЦЭЦЭГ дууг хамтран дуулсан нь миний хамгийн анхны уран бүтээл байсан билээ.
Харин Old School хамтлаг маань энэ жил 25 нас хүрч байна. Найз нөхдийнхөө 25 жилийн ойд зориулан бид Сарнай Цэцэг дуугаа дахин шинэчилж гаргахаар ярилцаад дуугаа цоо шинээр найруулгаар бичүүлж, клип маань тун удахгүй цацагдах гэж байна.
Харамсалтай нь тун саяхан энэ дууны хөгжмийг зохиосон Old School хамтлагийн гишүүн Мөнгөнчавхдас маань нөхөж баршгүй орон зайгаа үлдээгээд тэнгэрийн оронд дэвшсэн юм. Шинэ уран бүтээлээ бид найзынхаа гэгээн дурсгалд зориуллаа 🙏🙏🙏
Өөр өөрийн амьдрал, уран бүтээл, хувь тавилангийн жимээр 23 аялсны дараа найзууд дахин хамтарч Сарнай Цэцэг дуугаа та бүхэндээ “шинээр“ хүргэх гэж буйдаа маш их догдолж байна.
Тун удахгүй Сарнай Цэцэг дуугаараа уулзая.
Хүндэтгэсэн Б.Баярцэцэг 💖